Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Өнөөдөр аймгийн Онцгой комиссоос сумдтай цахим хурлыг зохион байгуулж, цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг сонсон, сумдын Онцгой комисст холбогдох үүрэг чиглэлийг өглөө.


Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өнгөрсөн шөнө Гурвансайхан, Эрдэнэдалай, Баянжаргалан, Дэрэн, Хулд, Луус, Сайнцагаан, Өлзийт, Дэлгэрхангай сумдаар 0,0-0,7 мм цас орсон бөгөөд Гурвансайхан, Говь-Угтаал сумдаар 16 м/с, бусад сумдаар 9-14 м/с хүрч нийт нутгаар явган цасан шуурга шуурсан. Өглөөний 08 цагт цаг уурын ажиглалтын талбайд хэмжигдсэн хэмжилтээр Дэлгэрхангай, Өлзийт сумдаар 5-7 см, бусад сумдаар 0-3 см зузаан цасан бүрхүүл тогтсон мэдээллийг өгөв. Мөн өнөөдөр нийт нутгаар 14-16 м/с хүрч явган цасан шуурга шуурахыг анхаарууллаа.


Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар хаасан Мандалговь - Даланзадгад чиглэлийн авто замын хөдөлгөөнийг 22-ны 10.00 цагаас нээж, зам халтиргаа гулгаатай байгаатай холбогдуулан иргэдэд хөдөлгөөний хурдыг тохируулж, болгоомжтой зорчихыг анхааруулж байна.



Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа