Мэдээ, мэдээлэл

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮНДСЭН ЧАДАВХЫН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Монгол улсад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2005 онд баталсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхын хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 2023 оны 11-р сарын 17-25-ны өдрүүдэд хийж байна.


Тус ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамны Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяагаар ахлуулсан Номхон далайн баруун бүсийн төвийн эрүүл мэндийн аюулгүй байдлын мэдээлэл, эрсдэлийн үнэлгээний асуудал хариуцсан менежер Др.Тамано Мацуй, мэргэжилтэн Сэлли-Анн Охэнэ, Руфино Франциско, Японы ХӨҮХ-ийн талбарын тархвар зүйн судалгаа, мэргэжлийн хөгжлийн төвийн эпидемийн судалгаа, сургалт дадлагын хэлтсийн дарга Томоэ Шимада, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Дуламрагчаа нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг манай аймагт 11-р сарын 20-ны өдөр ажиллав.


Үнэлгээний багийг орон нутагт ажиллах үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр хүлээн авч уулзан, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед авсан хариу арга хэмжээний талаар санал солилцож, амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглэн хэллээ.


Уулзалтад Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-очир, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн Л.Дорждэрэм, Зоонозын өвчин судлалын төвийн дарга Н.Мөнгөнцэцэг, Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Энхзоригт нар оролцсон юм. Үнэлгээний баг дээрх байгууллагууд дээр очиж, Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай нь танилцаж, үнэлгээний уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.




Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа