Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дундговь аймгийн 2024 оны төсвийн төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдпийн Хурлын ажлын албанд хуулийн хугацаанд өргөн барилаа.
Төсвийн тухай хуульд аймгийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11-р сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, 11-р сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан байдаг.
Засаг даргын өргөн мэдүүлснээр аймгийн 2024 оны төсвийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэн батлах юм.