“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газартай хамтран орон нутгийн төрийн байгууллагуудын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia-д нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах, шинээр цахимжуулах үйлчилгээний судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна.
Дээрх үйл ажиллагаа нь өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд дараах ажлуудыг зохион байгуулах аж. Үүнд:
-Цахимжсан төрийн үйлчилгээний нөхцөл байдлын шинжилгээ хийх, ашиглаж буй системүүдийн судалгааг авах
-Цахим үйлчилгээ, Сэтгэл ханамжийн судалгаа авах
-Ахмадуудад зориулсан сургалт зохион байгуулах
-Байгууллагуудын олон шатлалт үйлчилгээний сайжруулалт хийх
-Хуучин үйлчилгээний систем дэх өөрчлөлт хийх
-Шинээр нэвтрэх үйлчилгээ судлах бодлогын даалгавар боловсруулах
-Сумдын үйлчилгээний ажилтнуудад сургалт хийх ERP/DOCX сургалт зохион байгуулах
-Иргэдэд зориулсан сургалтыг зохион байгуулах
-Судалгааны үр дүнг нэгтгэх
-Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын системийн шийдвэрлэх албан хаагчдын сургалтад хамруулах юм.
Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын Салбар дундын газрын дарга Х.Энхманлайгаар ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзан, санал солилцлоо.