Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс зохион байгуулж буй "Дохионы хэлний анхан шатны сургалт"-д Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан эрүүл мэндийн төв, Боржигон Мандал, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвүүд, Баянжаргалан, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвийн алба хаагчдыг хамруулж байна.
Тус сургалт нь 11-р сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтад хамрагдсанаар Дохионы хэлний суурь мэдлэг, ойлголт, харилцааны ур чадвар эзэмших юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд Сонсголын бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллах чин хүсэл эрмэлзэлтэйгээр Дохионы хэлний сургалтад хамрагдаж байгаа төрийн алба хаагч нартаа амжилт хүсье!