Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Биеийн тамир, спортын газраас аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний спорт хамтлагтай агентлагуудын дундах спортын таван төрөлт тэмцээнийг энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд 22 байгууллагын 200 орчим тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний 100 буудалт даамны төрөлд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Р.Цэрэндорж гутгаар байр, Б.Хандмаа дэд байр эзэлсэн бол Дартсын багийн төрөлд аймгийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид дэд байрыг эзэлжээ. Мөн бадминтоны холимог хосын төрөлд дэд байр эзэлж, багийн нийлбэр дүнгээр 33 оноогоо Дэд байранд шалгарсан байна. Нийт амжилттай оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!