Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Архивын тасаг, Хүний эрхийн Үндэсний комиссын Дундговь аймаг дахь салбар хамтран Авлигын эсрэг болон Хүний эрхийн олон улсын өдөр, Архивчдын өдрүүдийг тохиолдуулан “Мэдлэг – Ур чадвар” уралдааныг өнөөдөр зохион байгууллаа.
“Авлигын эсрэг нэгдье” Үндэсний хэмжээний нөлөөллийн ажлыг олон нийтэд сурталчлах сурталчилгаа, Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөнөөс орон нутагт хамгийн ихээр зөрчигдөж буй эрхээр жүжигчилсэн тоглолт үзүүлэх, Архив, бичиг хэрэг хөтлөлтийн ур чадварыг тест, архивын нэгж үүсгэх, монгол бичгээр албан бичиг боловсруулах, багийн ахлагч нарын дунд Үндсэн хуулийн мэдлэг сорих гэсэн таван төрлөөр тэмцээнийг зохион байгуулж, багууд мэргэжлийн ур чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдөв.
Уралдаанд Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагуудын эрх бүхий албан тушаалтан, архив, бичиг хэргийн ажилтнууд зэрэг 24 байгууллагын 43 албан хаагч таван баг болон оролцож, Тэргүүн байрт Байгаль орчин аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хамтарсан баг, Дэд байрт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,Соёл урлагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Зооноз өвчин судлалын албаны хамтарсан баг тус тус шалгарсан байна.