“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А/326 тоот тушаалаар дараах салбар чиглэлд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуйн чиглэлээр “Арвин их сан” ХХК нь төсөл боловсруулан ирүүлсэн бөгөөд 210 сая төгрөгийн зээл хүссэн байна. Ийнхүү журмын дагуу 4 шатны үнэлгээ хийж, дээрх төсөл шалгаруулалтад тэнцжээ.
Аймгийн Засаг даргын 2023 оны А/322 дугаар захирамжаар батлагдсан дэд хороо өнөөдөр хуралдан, шалгарсан төслийг хэлэлцэж, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүргүүлэв.