Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/150, А/280 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо"-ны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хурал боллоо.
Хурлаар 2023 онд аймгийн хэмжээнд гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийн талаарх мэдээллүүдтэй танилцаж, гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж ажиллах талаар ярилцан, 2024 онд хэрэгжүүлэх ажлуудын төлөвлөгөө гарган, санал солилцож ажиллав.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр хорооны гишүүдэд журмаар зохицуулагдсан чиг үүргийг хэрэгжүүлж хариуцлагатай ажиллах, салбар дундын ажлын уялдаа холбоог сайжруулж ажиллахыг үүрэг болгожээ.