Мэдээ, мэдээлэл

“ТЭГШ ОРОЛЦОО – ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН” САРЫН АЯН ХААЛТАА ХИЙЛЭЭ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтан “Тэгш оролцоо – Хүртээмжтэй орчин” сарын аяныг өрнүүлж, өнөөдөр хаалтаа хийлээ. Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд бочи, ширээний теннис, суугаа волейбол, даам зэрэг спортын 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулж, зургаан сумын 60 гаруй иргэд оролцов.


Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн Сэргээн засах үйлчилгээний албаны дарга Т.Лхагвасүрэн нар оролцож, баг тамирчдад амжилт хүссэн юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат аймаг орон нутгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоо, орчны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар болон “Төсөв 2024” нээлттэй хэлэлцүүлгийн талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ. Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.


“Тэгш оролцоо – Хүртээмжтэй орчин” сарын аяны хаалтын шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцон, аймгийн Хүндэт тэмдэг, Засаг даргын жуух болон шилдгээр шалгарсан байгууллага, иргэдийн шагналыг гардуулжээ.

“АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР

- Эрдэнэдалай сумын иргэн Ц.Ганзориг


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

- Луус сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Т.Мөнхтулга

- Хулд сумын иргэн Ж.Мөнхсүх


“ШИЛДЭГ ИРГЭН”-ЭЭР

- Сайнцагаан сумын 9-р багийн иргэн Б.Отгонжаргал


“ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ЭЭР

- Хүмүүнлэг сургуулийн сурагч Б.Нямрагчаа


“ШИЛДЭГ АСРАН ХАМГААЛАГЧ”-ААР

- Сайнцагаан сумын иргэн Г.Нарандэлгэр


“ШИЛДЭГ ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ”-ЭЭР

- Өлзийт сумын иргэн Э.Гаваа нар тус тус шалгарчээ.


СУУГАА ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД

1-р байр Дэлгэрхангай сумын баг

2-р байр Эрдэнэдалай сумын баг

3-р байр Сайнцагаан сумын баг


ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД

1-р байр Сайнцагаан сумын иргэн Т.Эрдэнэсүх

2-р байр Говь-Угтаал сумын Д.Энхбаатар

3-р байр Дэлгэрхангай сумын Б.Түвшинбаяр


ШИРЭЭНИЙ ТЕННИС ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД

1-р байр Дэлгэрхангай сумын иргэн С.Соёлт

2-р байр Говь-Угтаал сумын иргэн Ж.Тунгалаггоо

3-р байр Эрдэнэдалай сумын иргэн Д.Алтансүх


ДААМ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД

1-р байр А.Цолмонбаяр

2-р байр Р.Энхбаяр

3-р байр Ц.Бат-Өлзий


ДААМ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД

1-р байр Нарангэрэл

2-р байр Д.Жаргалмаа

3-р байр Эрдэнэдалай сумын иргэн Г.Тунгалаг


БОЧИ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД

1-р байр Дэлгэрхангай сумын иргэн Б.Намсрайжав

2-р байр Эрдэнэдалай сумын иргэн Галбадрах

3-р байр Говь-Угтаал сумын иргэн Энхбаатар


БОЧИ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД

1-р байр Дэлгэрхангай сумын иргэн Б.Тунгалаг

2-р байр Дэлгэрхангай сумын иргэн Д.Тунгалаг

3-р байр Эрдэнэдалай сумын иргэн Б.Алтантуяа нар шалгарчээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа