Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр буюу 01 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат шинээр ашиглалтад орсон аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй танилцан, хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухтай байдал, тохижилт, дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг биечлэн үзэж нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Энхзоригттой санал солилцлоо.


Энд онд тус эмнэлгийн угаалгын болон гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, тархины мэс заслын багаж хэрэгслийг ОНХС-ийн нийт 237,0 сая төгрөгөөр шийдвэрлэхээр төсөвт тусгаад байна. Ингэснээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хоолны дэглэмийг алдагдуулахгүй, хоол зүйчээс эмчлүүлэгч бүрд тохируулан гаргасан цэсийн дагуу үйлдвэрлэн гаргах, гэмтлийн үеийн тархины яаралтай хагалгааг орон нутагтаа хийх боломжууд бүрдэх юм. Манай аймагт гурван удаагийн тархины хагалгаа хийснээс хоёрыг нь Гэмтлийн эмнэлгийн эмч нартай хамтран, нэг хагалгааг аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч нар бие даан хийсэн байна.



Гемодиализийн эмчилгээнд ордог эмчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор хуучин эмнэлгийн байрнаас шинээр баригдсан эмнэлгийн 3 давхарт шилжүүлэн байршуулж байгаа бөгөөд ойролцоох Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотод очиж уг эмчилгээнд ордог байсан эмчлүүлэгчид орон нутагтаа тус эмчилгээ, үйлчилгээгээ авах боломж бүрджээ.


Он гарсаар Төрөх тасагт 31 эх амаржсан бөгөөд өнгөрсөн оны 06 дугаар сараас эхлэн аймгийн Засаг даргын гарын бэлгийг амаржсан эх бүрд гардуулж байгаа ба нярай болон эхчүүдийн хэрэгцээт зүйлс багтсанд талархалтай байгаа талаар тус тасгийн эмч нар дурдаж байлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Төрөх тасагт ус шүүгч, ургийн монитор гардуулсан юм.




Эмнэлгийн шинэ барилгатай болж тав тухтай орчин нөхцөл бүрдсэн ч зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдал, өрөө, тасгийн тохижилт нэлээд дутмаг байгааг үе шаттайгаар гүйцээх, гадна тохижилтын зураг төсвийг хийж, ирэх оны төсөвт тусган гүйцэтгүүлэх шаардлагатай байгаа талаар аймгийн Засаг дарга онцлон хэллээ.


Тус эмнэлгийн хүүхдийн тасаг өнгөрсөн 12 сард томуу болон томуу төст өвчний өвчлөл өндөр байснаас мэс заслын тасагт ор дэлгэн 80 хүртэлх хүүхдийг хэвтүүлэн эмчилж байсан бол одоогоор ачаалал харьцангуй багассан ч томуугийн вирусээр үүсгэгдсэн халдварын тохиолдол нэлээд байгаа ажээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа