Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих “Хүүхдийн төлөө санг бүрдүүлэх, захиран зарцуулах,тайлагнах, түүнд хяналт тавих журам”-ыг боловсруулах ажлын хэсэг энэ сарын 18-ны өдөр хуралдлаа. Ажлын хэсгийг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир ахалж, нарийн бичгийн даргаар Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбямба, гишүүдэд Санхүү, төрийн сангийн дарга Г.Энхтайван, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын дарга Ц.Ганзориг, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар, Соёл, урлагийн газрын дарга Х.Цогзолмаа, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр, Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Б.Цэцэг нар ажилласан байна.
Дээрх ажлын хэсэг аймаг, орон нутагтаа оршин сууж байгаа хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоог дэмжсэн орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн эрхийг хангах зорилго бүхий сангийн журмыг боловсруулан хэлэлцэж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.