Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЗУРГААН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАНА

Аймгийн нийт нутгаар цас орж, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 23-ны өдрөөс сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор зургаан ажлын хэсгийг ажиллуулахаар шийдвэрлэжээ.


Өнөөдөр Улсын их хурлын гишүүн Г.Мөнхцэцэг болон аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас Сумдын удирдлагуудтай цахимаар хуралдаж, өвөлжилтийн сүүлийн үеийн нөхцөл байдалтай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Хурлаар сумдын Онцгой комиссоос өвс тэжээлийн нөөц багассан, цас их орсны улмаас зам хагараагүй тус өвс тэжээл татахад хүндрэл тулгарч байгаа, сурагчдын амралтыг хугацааг хойшлуулах, бензин түлшний хомсдол үүсэж буй талаар саналаа хэлж, малчдын нөхцөл байдал хүндхэн байгааг онцлов.


Дундговь аймгийн хэмжээнд Өлзийт сумын баруун тал, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг сумд төмөр буюу шилэн зудтай, Баянжаргалан, Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Сайнцагаан, Хулд сумдаар цагаан зудтай, Луус, Гурвансайхан, Өндөршил, Сайхан-Овоо сумд болон Өлзийтийн зүүн хэсгээр цагаанаар зудархуу ангилалд багтаж, нийт нутгаар зудын нөхцөл үүсээд байна.


Өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын тогтоолоор аймгийн нөөцөд байсан тэжээлийг сумдад хямдралтай үнээр өгч, мөн долооц, цеопитийг үнэгүй олгож байгаа юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа