Энх тайвны Корпус /Peace corps/ байгууллагаас зарлагдсан Цахим хөтөлбөр /Virtual program/-ийн сонгон шалгаруулалтад аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийн төрийн албан хаагчдад англи хэлний сургалт авах санал хүргүүлсний дагуу тус саналыг хүлээн авч Энх тайвны Корпусаас англи хэлний үнэ төлбөргүй цахим сургалтыг зохион байгуулж байна.
Тус хөтөлбөрт аймгийн төв, сумдын салбар бүрийн төрийн албан хаагчдын төлөөлөл хамрагдаж байгаа бөгөөд Энх тайвны Корпусын сайн дурын ажилтан, америк иргэн ярианд суурилсан англи хэлний хичээлийг 3 сарын хугацаанд явуулах юм.
Энх тайвны Корпусын зүгээс Дундговь аймаг дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тууштай, идэвхтэй хамтран ажилласныг онцлоод хөтөлбөр амжилттай хэрэгжсэн тохиолдолд дахин хамтран ажиллах боломжтой талаар дурдлаа.
Орон нутгийн төрийн албан хаагчдын англи хэлний чадвараа сайжруулах хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж буй Энх тайвны Корпусын хамт олонд талархал илэрхийлье. Сургалтад хамрагдаж буй төрийн албан хаагчдадаа амжилт хүсье.