Аймгийн Онцгой комиссоос томилсон зургаан ажлын хэсэг энэ сарын 23-26-ны өдрүүдэд бүх сумдад ажиллав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнд зудын эрсдэл, даван туулах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, малчид иргэдтэй уулзалт зохион байгуулж, эмнэлгийн анхан шатны болон мал эмнэлгийн үйлчилгээг үзүүллээ.
Өнөөдөр ажлын хэсгийн ахлагч нар аймгийн Онцгой комиссын хурлаар сумдын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар таницуулсан байна.