Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Аймгийн Онцгой комиссын хурал өнөөдөр хуралдаж, шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу сумдад ажилласан зургаан ажлын хэсэг нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж, хэлэлцсэний үр дүнд дараах шийдвэрийг гаргалаа.

1. Өлзийт суманд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан отрын штаб байгуулах

2. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хойшлуулахгүй хэвийн явуулах / Сумдын Засаг дарга нар дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах/

3. Мал, амьтны гоц халдварт цэцэг өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хяналт тавьж, тандалт судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран эх үүсвэрийг тогтоох

4. Сумандаа байгаа туулах чадвар сайтай автомашинтай иргэдтэй хамтран ажиллах гэрээг байгуулах, дайчлан ажиллуулах

5. Малчдад өвс, тэжээл зээлээр олгох асуудлыг сумдын Засаг дарга нар дотооддоо зохион байгуулах

6. Сумдууд зам ханзалж, зам гаргах /дальфу/ төхөөрөмж болон хүнд машин механизм /ковш... гэх мэт/-ийн тооцоо судалгааг гаргаж, иргэд, малчид тээвэрчдийг мэдээллээр хангаж ажиллах

7. Сумдууд Гидропоник буюу хиймэл тэжээлийг судалж, мэдээ мэдээллийг малчдад хүргэх арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох дарга нарт үүрэг чиглэл өгсөн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа