Аймгийн Засаг даргын захирамжаар 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны үр дүнд удирдамж, аргачлалын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна.
Тус ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нараар ахлуулсан ажлын хэсэг хэлтэс, агентлагуудын үйл ажиллагаатай танилцан, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний агентлагийн даргын хүлээх үүргийн хэрэгжилт, үр дүн, 2023 онд шинээр санаачлан зохион байгуулсан ажлын талаарх илтгэлийг сонсож, цаг үеийн ажил болон цаашид анхаарах асуудлын талаар арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Мөн аймгийн Засаг дарга сумдын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний Засаг даргын хүлээх үүргийн хэрэгжилт үр дүн, 2023 онд шинээр санаачлан зохион байгуулсан ажлын талаар илтгэлийг цахимаар сонсож, цаг үеийн ажил болон цаашид анхаарах асуудлын талаар арга зүйн зөвлөгөө өгчээ. Сонсгол мэдээлэлд 15 сумын 160 төрийн албан хаагч оролцов.