Мэдээ, мэдээлэл

“ТА ТАТГАЛЗ - БИД ДЭМЖЬЕ” СЭДЭВТ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хувь хүн, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Архи үгүй амьдрал-Аз жаргал” аяныг 2024 оны 1-7 дугаар сарын хугацаанд зохион байгуулна.


Аяны хүрээнд 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжилтний баг, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар хамтран “Та татгалз-Бид дэмжье” сэдэвт зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.


Архийг хэтрүүлэн хэрэглэдэг иргэдэд тусгайлсан хөтөлбөрийн дагуу “Архи, согтууруулах ундаа, хүний биед үзүүлэх хор нөлөө, мэргэжлийн эмчийн хяналтад хийгдэж буй архины хордлого тайлах, архинд донтох эмгэгийг арилгах эмчилгээний талаарх мэдээлэл, “Говийн хийморь” АА бүлгийн ухаарлын яриа таниулга, “Хувь хүн өөрийгөө олох нь” сэдэвт хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа