Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас сумд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын 2023 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэн тэргүүний сум, байгууллагыг шалгаруулан шагнал гардууллаа.
Тэргүүний сумаар Дэлгэрцогт шалгарсан бол удаах байрыг Эрдэнэдалай, Луус сумд эзэлжээ. Тэргүүний агентлагаар аймгийн Цагдаагийн газар шалгарсан бол Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Татварын хэлтэс удаах байранд шалгарч шагналаа гардан авлаа.Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Өргөмжлөлөөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд шагнагдсан юм.