Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГААС “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” НЭГ, “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” 10 ТОДОРЧЭЭ

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр Дундговь аймгаас хөдөө аж ахуйн салбарт тууштай ажиллан, ажил хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж “Улсын хошой аварга малчин” нэг, “Улсын аварга малчин” 10 тодорчээ.


"Улсын хошой аварга малчин"-аар Дундговь аймгийн Дэрэн сумын Алаг-Өндөр багийн малчин Жасрайн Одонпүрэв шалгарсан бол "Улсын аварга малчин"-аар  Баянжаргалан сумын Шилийн гол багийн малчин Сампилын Сүхбаатар, Говь-Угтаал сумын Морьт багийн малчин Гүржавын Ганбаатар, Хулд сумын Бүлээн багийн малчин Хавгын Ганболд, Эрдэнэдалай сумын Цавчир багийн малчин Хаянхярваагийн Доржсүрэн, Дэлгэрцогт сумын Дэлгэр-Эмт багийн малчин Гончигдагвын Батчулуун, Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Шатарын Мөнхбат, Адаацаг сумын Ар-Урт багийн малчин Ядамзавын Энхболд, Дэрэн сумын Саруул багийн малчин Намсрайн Болдбаатар, Луус сумын Наран багийн малчин Баатарсүрэнгийн Одхүү, Сайнцагаан сумын Далай багийн малчин Цэсрэнгийн Дашзэгвэ нар тус тус шалгарсан байна.


Аварга малчдын шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон холбогдох албаны хүмүүс гардуулан өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа