Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас сумдын Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй энэ сарын 7-ны өдөр цахимаар хуралдав.
Хурлаар Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газраас цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллах талаар аймгийн Засаг даргын Орлогч бөгөөд Шуурхай штабын дарга М.Анхбаяр сумдын Онцгой комиссын бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.