Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар аймгийнхаа 90-ээс дээш настай ахмадуудад Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг гардууллаа. Дундговь аймгийн хэмжээнд 90-ээс дээш настай 142 азай буурлуудад аймгийн Засаг даргын зүгээс хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн манай аймагт 100-аас дээш настай таван ахмад байгаа бөгөөд буурлууддаа Монгол улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардууллаа. Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, сар шинэдээ сайхан шинэлээрэй.+16