Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн дагуу уг үйл ажиллагаа эрхлэгч этгээд нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор харьяалах байгууллагад бүртгүүлнэ гэж заасны дагуу бүртгүүлээгүй этгээд цаашид энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй төдийгүй, зээл олгосон бол зээлийн хүүг зээлдэгчээс авах эрхгүй болж Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх тул барьцаалан зээлдүүлэх болон байнга ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдүүд хуулийн дагуу бүртгүүлэн, зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулахыг мэдэгдэж байна.
Мөн түүнчлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024.01.18-ны өдрийн №01 дугаар тогтоолоор хувь хүн хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг 4,5 хувь байхаар тогтоосон тул хууль, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллана уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Дундговь аймаг дахь орон нутгийн төлөөлөгч Санхүү, төрийн сангийн хэлтсийн холбогдох албан тушаалтнуудаас ажлын цагаар авна уу.
Холбогдох утас: 9901-7901, 8802-5524