Мэдээ, мэдээлэл

ЗАЛУУЧУУД “СПОРТЫН ЦАГ”-ТАЙ БОЛЛОО

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан залуучуудад эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдах, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор “Sport time” үйл ажиллагааг зохион байгууллаа.



Хамтран зохион байгуулагчаар Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Шонхор фитнес клуб, Double Z дартсын клуб, “Хос од” теннисийн клуб, “CORN HOLE” Дундговь аймгийн холбооны тэргүүн, BOOKBRIDGE англи хэлний сургалтын төвийн менежер Ж.Нарангарав нар хамтран ажиллав.


Өнөөдрийн үйл ажиллагаанд идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын талаарх зөвлөмж, кардио дасгал, биеийн жингийн индекс тодорхойлох, сагс, теннис, дартс, corn hole зэрэг спортын 5 төрлийн спортоор хамтдаа хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсрон өнгөрүүлсэн байна.




Цаашид тус үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах бөгөөд долоо хоног бүрийн баасан гарагийн 15.00-17.00 цагт Биеийн тамир, спортын газар болох тул сонирхсон хүүхэд, залуучуудад нээлттэй юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа