Улсын Онцгой комиссоос аймгуудын онцгой комиссын бүрэлдэхүүнийг оролцуулсан цахим хурлыг өнөөдөр зохион байгуулж, Улсын Онцгой комиссоос аймгуудад Шуурхай бүлэг ажиллах бөгөөд аймгийн болон улсын нөөцийн өвс, тэжээлийг сумдад, улмаар малчдад хүргэх, зам гаргахад хамтран ажиллах, бэлтгэл ажлыг хангах, дээрх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгөв.
Тус ажлын хүрээнд аймгийн Онцгой комиссын гуравдугаар хуралдаанаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
1. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас авто замд халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол их гарч байгаатай холбогдуулан Мандалговь-Улаанбаатар, Улаанбаатар-Даланзадгад чиглэлд болон сум хоорондын авто замын хөдөлгөөнийг 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17.00 цагаас 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд хязгаарлах.
2. Аймаг сумдын өвс, тэжээлийн нөөцийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох.
3. Аймаг, сумдын Шуурхай штабыг 24 цагаар, төрийн байгууллагын цагийн хуваарийг уртасгасан цагаар ажиллуулах.
4. Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгтэй хамтран сумд, малчдад Улсын нөөцийн өвс, тэжээлийг хүргэх, зам гаргах арга хэмжээг Шуурхай зохион байгуулах шийдвэрийг тус тус гаргалаа.