Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас сумдын Шуурхай штабтай цахим хурлыг зохион байгуулж, цаг агаарын мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, аймгийн Засаг даргын захирамжаар цаг үеийн холбогдолтой үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
1. Цаг агаарын нөхцөл байдал, цасан шуургатай холбоотой сум орон нутгийн гамшигтай тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах.
2. Иргэдэд цаг агаарын нөхцөл байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх арга хэмжээг эрчимжүүлэх.
3. Аймгийн Засаг даргын захирамжаар авто замын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан сумаас гарах хөдөлгөөнийг хааж, хяналтын пост ажиллуулах, иргэдэд мэдээллэх
4. Сумын Шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлж 24 цагаар, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд төрийн байгууллагуудыг уртасгасан цагаар ажиллуулах.
5. Малчид, иргэдэд өвс, тэжээл хүргэх, зам гаргах зураглал, төлөвлөгөөг нарийн гаргаж аймгийн Шуурхай штабт ирүүлэх зэрэг үүрэг чиглэлийг өгсөн байна.