Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Энэ сарын 20-ны өдрийн аймгийн Онцгой комиссын гуравдугаар хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын аюулгүйн нөөцөд байгаа 50 тонн тэжээл, 200 тонн өвсийг сумдад үнэ төлбөргүй хуваарилах

- Төрийн албан хаагчдыг холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмын хүрээнд хөдөө гэрт нь туслуулахаар зохион байгуулалт хийж 3-5 хоногийн цалинтай чөлөөг олгох

- Аймгийн хэмжээнд Соёл урлаг, спортын тэмцээн уралдааныг 2024 оны 03 дугаар сарын 20-ний хүртэл хугацаанд зохион байгуулахыг түр хязгаарлах

- Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан сумын хэмжээнд уул уурхайн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн машин механизм, хүч хэрэгслийг дайчлан зудын гамшигтай тэмцэх хариу арга хэмжээг зохион байгуулах

- Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагааны зардал 12.492.300 төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэж, сумдын Шуурхай штабын үйл ажиллагааны зардлыг сумдын Засаг дарга нар нөөц хөрөнгөнөөсөө шийдвэрлэх

- Аймаг, сумдын төсвийн давсан орлогын тодорхой хувийг малчдад туслах, зудын гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд шийдвэрлэн зарцуулах

- Аймгийн хэмжээнд малчдад туслах “Хамтдаа давъя” хандивын аян өрнүүлж байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хандивт идэвхтэй оролцохыг уриалах зэрэг шийдвэрүүдийг тус тус гаргасан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа