Монголын Ногоон хөгжил оёдлын үйлдвэр худалдааны хамтын зөвлөл НҮТББ-ын тэргүүн С.Мягмаржав тэргүүтэй хүмүүс “Оёдлын Салбарын Кластер-20000” төслийн хүрээнд Дундговь брэндийг хамтран бий болгох зорилгоор өнөөдөр аймгийн Засаг даргатай уулзалт хийлээ.
Дундговь брэнд нь орчин үеийн өндөр үр ашигтай техник, технологи, кластерийн бүтэц зарчим дээр суурилсан үйлдвэрлэлийн зөв орчинг бүрдүүлж, 160-аас доошгүй ажлын байрыг шинээр бий болгон, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлоход чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Оёдлын Кластерийн төв байх юм. Мөн Дундговь аймгийн оёмол бүтээгдэхүүний бүх төрлийг хангах, цаашид экспортод оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах хүчин чадал бүхий аймаг болгоход гол зорилготой аж.
Тус брэндийн үйл ажиллагаа нь төр хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн байгууллага, холбоод, үйлдвэрлэл эрхлэгчид дотоодын болон олон улсын худалдааны байгууллага, экспортын зах зээлийн байгууллагуудын нягт хамтын үйл ажиллагааны таатай орчин дээр үндэслэн холбож хөгжүүлэх бөгөөд эхний ээлжид дараах шугамыг 3-5 жилийн хөнгөлөлттэй нөхцөлөөр бий болгоно. Үүнд:
- Эсгүүрийн нэгдсэн шугам 1 иж бүрдэл
- Хатгамлын шугам 1 иж бүрдэл.
- Скрийн Принтийн шугам 1 иж бүрдэл
- Товчны нүх гаргадаг машин 1 ширхэг
- Товч хадагч машин 1 ширхэг
- Кноп хадаг машин 1 ширхэг
- Уурын индүү 1 ширхэг
Энэхүү ажлыг ойрын үед сурталчлан гэрээ байгуулах бөгөөд эхний ээлжид ЕБС-ийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг оёх саналыг дэвшүүлээд байна.