Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГТ "DIGITAL FIRST-D1" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санаачлагаар орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, өндөр бүтээмжтэй, үр ашигтай эдийн засаг, нийгмийг бий болгоход чиглэсэн дэвшилтэт технологи, программ хангамжийг сурталчлан таниулах зорилготой өнөөдөр Дундговь аймагт "Digital first-D1" экспог зохион байгууллаа.



Тус үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат болон холбогдох албаны хүмүүс, цахим хөгжилд хувь нэмрээ оруулж буй 20 гаруй хувийн хэвшлийн талөөлөл, төрийн албан хаагчид оролцов.




Энэхүү үйл ажиллагааны үр дүнд орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өдөр тутамдаа цахим үйлчилгээг нэвтрүүлэх, олон нийтэд чирэгдэл багатай үйлчилгээ үзүүлэх, цаашид дээрх чиглэлээр хамтран ажиллах зэрэг боломжууд бүрдэж байгаа юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа