Мэдээ, мэдээлэл

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 303 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Удирдлагын академиас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран багийн Засаг дарга нарт зориулсан “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт богино хугацааны зорилтот сургалтыг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулж, 15 сумын 59 багийн Засаг даргыг хамруулж байна.



Сургалтын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцон, төрийн бодлогыг хэрэгжүүлэх анхан шатны нэгжид төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх зайлшгүй шаардлага байгааг онцлон, сургалтад оролцож буй багийн Засаг дарга нарт амжилт хүслээ.




Тус сургалтыг Удирдлагын академийн ахлах багш М.Мөнхбаяр, ахлах багш Ч.Баатар нар удирдан явуулж, Багийн түвшинд үзүүлэх үйлчилгээ, Засаг даргын чиг үүрэг, манлайллын арга барил, засаглал ба иргэдийн оролцоо, хамтран ажиллах арга, ур чадвар зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл хийж, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцон, багаар ажиллаж байгаа юм. Цаашид багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт нь байнгын тогтвортой хэрэгжих сургалтын цогц систем болж төлөвших аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа