Мэдээ, мэдээлэл

ТҮР ХАМГААЛАХ БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Түр хамгаалах байр нь эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид хамгааллын хариу үйлчилгээ, нийгмийн халамж, хууль зүйн туслалцаа, эмнэлгийн тусламж, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг юм.


Хохирогчийг түр хамгаалах байранд байрлуулснаар тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж байдаг. Энэхүү Түр хамгаалах байр нь хоёр нийгмийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж, хоёр сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 6 хохирогчид хариу үйлчилгээ үзүүлсэн байна.


Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Баярсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, мэргэжилтэн Б.Хандмаа нар тус байрны үйл ажиллагаатай танилцаж, холбогдох заавар зөвлөгөөг өгснөөс гадна түр хамгаалах байранд шаардлагатай байгаа тагт болон цонхны хамгаалалт хийх тооцооллыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа