Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ Б.ГАНХӨЛӨГИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ, ОНОЛ ПРАКТИКИЙН XI БАГА ХУРАЛ БОЛЛООМОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ Б.ГАНХӨЛӨГИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ, ОНОЛ ПРАКТИКИЙН XI БАГА ХУРАЛ БОЛЛОО

Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдөрт зориулан уламжлал болгон зохион байгуулдаг Эрдэм шинжилгээ, онол практикийн XI бага хурал “Эмч бүр судлаач байя” уриан дор боллоо.


Тус бага хуралд зочин илтгэлээр Монгол улсын хүний гавьяат эмч Б.Ганхөлөг “Онол практикийн бага хурлын тойм”, Анагаах ухааны доктор, Уламжлалт анагаах ухааны их эмч, АШУҮИС-ийн бие бялдар судлалын тэнхимийн багш Г.Намуун “Судалгааны арга зүй” сэдэвтэй илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг илтгэлд есөн бүтээл оролцов.


Бага хуралд оролцсон илтгэлүүдээс 1-р байрт Нэгдсэн эмнэлгийн дотрын эмч Б.Хишигсүрэн, Мэдрэлийн эмч Н.Гүрбадам нарын “Дислипидемитэй хүмүүсийн дундах гавлын гадна судасны эмгэг болон хамаарлыг судалсан нь”, 2-р байрт Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч П.Мягмарсүрэнгийн “Ходоод гэдэсний салстын шархлаа өвчнийг үүсгэж буй зонхилох эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох нь”, 3-р байрт Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаач Б.Бямбасүрэнгийн “Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн метициллинд тэсвэржсэн стафилококк ауриусийн халдварыг судалсан дүн” тус тус шалгарсан байна.


Илтгэлийн шүүгчдээр АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар урилгаар оролцож, судлаач эмч, эмнэлгийн ажилтнуудад зочин илтгэл танилцуулан, жил бүрийн оролцогчдын бүтээл болон эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн гаргасан зэрэг нь онцлог аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа