Мэдээ, мэдээлэл

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”, “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 103 ЖИЛ”-ИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

“Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 103 жил”, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жил, Шүүх шинжилгээний байгууллага үүссэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг тохиолдуулан Дундговь аймгийн Төрийн цэргийн байгуулал, Хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын баярын хурал гуравдугаар сарын 25-нд боллоо.


Хуралд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн захирагч, дэд хурандаа М.Аскербек, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Төрбилэг, Тагнуулын хэлтсийн дарга, дэд хурандаа Ө.Ганжууржав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хошууч Н.Нэмэхбаяр, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат, Шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга цагдаагийн хошууч О.Мөнхбаяр, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Өлзийжаргал, Мал эмнэлгийн газрын дарга И.Жавхлант, Татварын хэлтсийн дарга Ц.Туяацэцэг нар болон алба хаагчид оролцов. Баярын хурлыг нээж аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр баяр хүргэн үг хэлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан илтгэл тавьсан юм.



“Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 103 жил”-ийн ойн баярыг тохиолдуулан төрийн болон яам, газар агентлаг, байгууллагын дарга нарын тушаалаар шагнагдсан медаль, цэргийн цол хүртсэн бүрэлдэхүүнд шагнал гардуулжээ. Үүнд:


Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар;

- “Алтангадас одон”-гоор Цагдаагийн газрын Аж ахуйн нярав Т.Болд;

- “Цэргийн хүндэт медаль”-иар Тагнуулын ерөнхий газрын Дундговь аймаг дахь Тагнуулын хэлтсийн МАБ-ын ахлах ажилтан хошууч Д.Наранхүү;

- “Цэргийн хүндэт “ медалиар Цагдаагийн газрын хошууч Ч.Батсүх;

Батлан хамгаалахын сайдын тушаал, ХЗДХЯ-ны хүндэт жуух бичгээр;

- ОБГ-ын гал унтраах автомашины жолооч а/а Мөнгөнзаяаг “Дайчин алдар I” медалиар,

- ХЗДХЯ-ны хүндэт жуух бичгээр Жижүүрийн ахлах мөрдөгч ахмад Г.Отгонхүү;

- ХЗДХЯ-ны хүндэт жуух бичгээр хэсгийн байцаагч ахлах дэслэгч М.Болортуяа;

- ХЗДХЯ-ны хүндэт жуух бичгээр харуулын цагдаа сургагч ахлагч Т.Түвшин;

- Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны баярын бичгээр Хэсгийн цагдаа ахлагч Б.Наранхүү нарыг шагналаа.



Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Өлзийжаргалыг “Онц буудагч тэмдэг”-ээр шагнасныг аймгийн удирдлага, Төрийн цэргийн байгуулал, Хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дарга, захирагч нар гардуулжээ.


“Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 103 жил”-ийн ойн баярын хүрээнд Сайнцагаан сумын Засаг даргын нэрэмжит “Цэргийн нормативын аварга шалгаруулах тэмцээн”-ийг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Нийлбэр дүнгээрээ Тэргүүн байрыг Ц.Доржсүрэн тасгийн захирагчтай “Хүмүүнлэг” сургууль, Дэд байрыг Т.Дүүрэнжаргал тасгийн захирагчтай “Цэгц билиг” сургууль, Гутгаар байрыг Э.Мөнхбаяр тасгийн захирагчтай “Мандал” сургууль”-ийн тасгууд тус тус эзэлсэн байна.




“Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 103 жил”, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жил, Шүүх шинжилгээний байгууллага үүссэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг тохиолдуулан Дундговь аймгийн Төрийн цэргийн байгуулал, Хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зохион байгуулсан спорт уралдаан тэмцээнд нийлбэр дүнгээр Тэргүүн байрыг дэд хурандаа Н.Төрбилэг даргатай Онцгой байдлын газар, Дэд байрыг дэд хурандаа М.Аскербек Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, Гутгаар байрыг дэд хурандаа Б.Мөнхбат даргатай Цагдаагийн газруудын баг тамирчид тус тус эзэлжээ.


Баярын хөтөлбөрийн дагуу Түшээ гүн Г.Чагдаржавын талбайд Төрийн цэргийн байгуулал, Хууль сахиулах байгууллагын албан хаагчидтай “Нэгдсэн тооллого”-ын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан удирдан зохион байгуулснаар “Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 103 жил”-ийн ойн үйл ажиллагаа өндөрлөв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа