Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсний улмаас зудын гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн дотор, эмэгтэйчүүд, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарыг томилон таван ажлын хэсэг болгож, гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 14 суманд эрүүл мэндийн үзлэг зохион байгууллаа.
Үзлэгт хүүхэд - 474, дотор - 807, эх барих эмэгтэйчүүд - 639, ЭХО - 152, эрэгтэйчүүд-24 хүнд үзлэг хийж, давхардсан тоогоор 2096 иргэнийг хамруулжээ.
Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн эмийн багцыг 300 малчин өрхөд олгосон байна.