Мэдээ, мэдээлэл

ОРОН НУТГААС ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

“Хүүхдийн хөгжил сан”-г 2023 оны 12-р сард болсон төсвийн нээлттэй шууд хэлэлцүүлгийн үеэр Дундговь аймгийн сурагчдын төлөөллөөс гарсан Хүүхдийн сан байгуулах саналын дагуу аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын дэмжлэгтэйгээр байгуулж, 2024 онд тус санд 100 сая төгрөгийг төвлөрүүлсэн юм.


Орон нутагт амьдарч буй хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зорилгоор үүсгэн байгуулсан тус сангаас тив, дэлхий, олон улсын болон улс, бүсийн чанартай уралдаан, тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх журмын заалтын дагуу Холбооны Бүгд Найрамдах Герман улсын нийслэл Берлин хотод болсон сагсан бөмбөгийн “INTERNATIONAL EASTERCUP BERLIN-MOABIT” олон улсын тэмцээнд оролцсон “Цэгц билиг” сургуулийн 10а ангийн сурагч Э.Маргад-Эрдэнэд 1.000.000 төгрөгийн дэмжлэг, Дорнод аймагт болсон Волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг орон нутгаа төлөөлж, оролцсон баг тамирчдад 8.000.000 төгрөгийн дэмжлэгийг тус тус үзүүллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа