Улсын клиникийн 1-р төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулж буй “Хүн амын нас, хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо” дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Говь-Угтаал сумаас эхэллээ.
Үүнд 18-аас дээш дөрвөн насны бүлгийн багц үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж байна. Өнөөдрийн 12 цагийн байдлаар Говь-Угтаал, Дэрэн, Цагаандэлгэр сумдын нийт 100 гаруй иргэд хамруулжээ. Цаашид хуваарийн дагуу бусад сумдад үзлэг үргэлжилнэ.