Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван "Цалин, эрх зүйн зохицуулалт, практик хэрэглээ, шийдэл" сэдвээр илтгэл тавьлаа.
Сангийн яам, Санхүүгийн хяналт удирдлагын газрын мэргэжилтэн Б.Гантулга "Дотоод аудитын үр нөлөө, цаашдын чиг хандлага"-ын талаар мэдээлэл хийсэн бол Дундговь аймаг дах Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Р.Мөнхтогтох 2023 оны төсөв захирагч нарын санхүүгийн тайланд хийгдэж буй аудитын дүнгийн товч мэдээллийг өгч, нийт 208 тайланд санхүүгийн аудит хийхээр төлөвлөсөн бөгөөд 124 байгууллагад аудит хийхэд 110 нь өөрчлөлтгүй дүгнэгджээ.Мөн сум, байгууллагууд санхүүгийн нийтлэг зөрчил, түүнийг арилгах албан шаардлагыг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах зөвлөмж чиглэл өгсөн юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Сонгуулийн тухай хууль зөрчсөн мэдээлэл нийтлэхгүй, түгээхгүй байх, чансаа тогтоох судалгаа явуулахгүй байх тал дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас хяналт тавин ажиллаж байгаа ажээ.
Зөвлөгөөнд оролцогчдыг идэвхжүүлэх, зорилгоор мэдлэг бататгах сорилыг цахимаар авч, богино хугацаанд оновчтой хариулсан оролцогчдыг тодруулах зарчмаар зөвлөгөөний шилдэг оролцогчдыг шалгаруулах юм.