Дундговь аймгийн бүх шатны удирдлагууд ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа хэлэлцэх, цаашдын хөгжлийн бодлогоо оновчтой зөв тодорхойлох удирдлагын манлайллыг бэхжүүлэх хоёр өдрийн сургалт, зөвлөгөөнд оролцож байна.
Сургалтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир аймгийн Засаг даргын 01 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх чиглээр чиглэл өгснөөс гадна Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Уянга Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн практик хэрэглээ, цаашид холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөвлөх зэрэг асуудлыг анхаарууллаа.
Аймгийн Цагдаагийн газраас Цахим залилангийн гэмт хэрэг тэр тусмаа фэйсбүүкээр дамжуулан бараа бүтээгдэхүүн борлуулах, мөнгөн зээлийн үйлчилгээ, цахим төлбөр хийх замаар банкны мэдээллийг олж авах зэрэг залилангийн үйлдлүүдээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл технологийн инженер Н.Мөнгөн "Цахим аюулгүй байдал", байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах, урьдчилан сэргийлэх аргачлалын талаар сургалт хийсэн юм.Өнөөдрийн сургалтын төгсгөлд оролцогчдын санал асуулгыг цахимаар хүлээн авч холбогдох албан тушаалтнууд хариулт өглөө.