Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн шим тэжээлт хоол” тогооч нарын уралдааныг Дундговь аймагт хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Жайка олон улсын байгууллагын төслийн баг, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн болон Дундговь, Өвөрхангай аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газрын төлөөллүүд оролцов.
Тус уралдаанд Дундговь аймгийн 14 сумын болон Улаанбаатар хот болон Өвөрхангай аймгийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжиж байгаа сургуулиудын тогооч нар зэрэг нийт 14 сумын 48 тогооч оролцож байгаа юм. Уралдаанд оролцож байгаа нийт тогооч нартаа амжилт хүсье!