Дундговь аймгийн “Хүний хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Боловсрол, шинжлэх ухааны яам, Жайка олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн нас, бие бялдрын онцлог, өсөлт хөгжилтийн хэрэгцээнд тохирсон хоол ундааг бэлтгэн нийлүүлэх, тогооч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн шим тэжээлт хоол” хоёрдугаар уралдаанд зохион байгуулж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Өвөрхангай аймаг, Дундговь аймгийн нийт 48 тогооч нар өрсөлдлөө.
Тэмцээний тэргүүн байрт Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны тогооч Н.Ганцэцэг, дэд байрт Сайнцагаан сумын Мандал сургуулийн үдийн хоолны тогооч Д.Алтансүх, гутгаар байрт Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын тогооч Н.Ганчимэг нар шалгарсан бол тусгай байрт Говийн ирээдүй цогцолбор сургуулийн дотуур байрын тогооч О.Жавзмаа, Эрдмийн далай сургуулийн үдийн хоолны тогооч Э.Оюунцэцэг нар шалгарсан байна.
Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн багш, доктор М.Пүрэвжав, Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван, Дундговь аймгийн тогооч нарын “Галт билэг” холбооны гишүүн, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүлэх зэрэгтэй зөвлөх багш С. Цэцэгмаа, Хөндлөнгийн шүүгчээр Дундговь аймгийн тогооч нарын “Галт билэг” холбооны гишүүн, Монгол улсын мастер тогооч Х.Энх-Амгалан, Дундговь аймгийн Политехник коллежийн Хоол үйлдвэрлэлийн тэргүүлэх зэрэгтэй багш Ө.Цэрэндолгор нар ажиллав.