Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Улсын харцага цолтнуудын манлай бөх, Монгол улсын Өсөх идэр, Үнэн зоригт, Цогт гарамгай харцага Л.Пүрэвжавын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг аймгийн Засаг даргын Тамгын газар 4-р сарын 21-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байна.
Барилдааныг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж, Дундговь нутгийн нэрийг Монгол бөхийн түүхэнд тэмдэглэж, Монгол бөхийн босоо цагаан хийморийг өргөж яваа Манлай харцага Л.Пүрэвжавт талархал дэвшүүлээд Дундговь нутгаас Үндэсний бөхийн спортоор олон залуус хичээллэж, Улсын цолтой бөхчүүд олноор төрөн гарахыг хүсэн ерөөлөө.
Тус барилдаанд Дундговь нутгаас төрөн гарсан уртын дуучид нээлтийн үйл ажиллагаанд ая дууны цэнхэр хадаг өргөсөн юм.