Төрийн үйлчилгээг ард иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай, тэгш, хүртээмжтэй хүргэх, эрүү, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаг алдалгүй явуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт орон нутгийн хөрөнгө оруулалтаар PRIUS-30 маркийн суудлын авто машины дэмжлэг үзүүлж, энэ сарын 23-нд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүлээлгэн өглөө.
Мөн тус газраас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар “Алба хаагч-Хөгжлийн төв”-ийг байгуулсан бөгөөд төвийн тохижилтын ажилд орон нутгийн хөрөнгө оруулалтаас 20,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. “Алба хаагч-Хөгжлийн төв” нь тус газрын алба хаагчид болон тэдний гэр бүлийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, иргэд, залуучуудын мэргэжлийн спортын хөгжил, эрүүл мэндийг дэмжих, ая тухтай орчин бий болох давуу талтай аж.