Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВИОР АМЬСГАЛСАН ХОЁР ХОНОГ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат “Монгол Улсын өсөх идэр, үнэн зоригт, цогт гарамгай, манлай харцага” Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоо, Дундговь аймгийн үндэсний бөхийн холбоо, Улаанбаатар хот дахь Дэлгэрцогт сумын нутгийн зөвлөл хамтран Монгол бөхийн өргөөнд 2024 оны 4-р сарын 21-ний өдөр зохион байгууллаа.




Барилдааныг аймгийн Засаг даргын Тамгын газар 20,0 сая төгрөг буюу бөхийн барилдааны бай, жаяг дэгийн багийн урамшууллыг хариуцсан бол түрүү бөхийн байг Улаанбаатар хот дахь Дэлгэрцогт сумын нутгийн зөвлөл, нарийн бичиг Лхагвын Зандраабодь ивээн тэтгэжээ. Мөн энэ сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Төв аймгийн Монгол туургатан театрын гоцлол дуучин МУСТА Энхбаярын Мөнгөнчимэгийн “Хулан хонгор” морины дууны анхны бие даасан тоглолт Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Энэ үеэр МУСТА Э.Мөнгөнчимэгт цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсээд аймгийн “Хүндэт тэмдэг”, дурсгалын зүйл гардууллаа. Энэхүү тоглолтын оркестрыг Дундговь аймгийн бөхийн Холбооны Тэргүүн Суурь Төр ХХК-ийн Захирал Х.Баттөр 15.0 сая төгрөгөөр ивээн тэтгэж зохион байгуулсан юм.


Ийнхүү Улаанбаатар хотноо дуу хуур, өв соёлын өлгий нутгийнхныг омогшуулсан хоёр арга хэмжээ дараалан болж олны талархлыг хүлээсэн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа