Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулах ажилд заавар зөвлөмж өгөх, хяналт тавих зорилгоор Улсын Онцгой комиссын ажлын албаны ахлах мэргэжилтэн З.Баттулгаар ахлуулсан “Шуурхай бүлэг”-ийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй уулзаж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, хорогдсон малын сэг зэм устгалын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлэлтэй танилцан, цаг үеийн холбогдолтой үүрэг чиглэл өглөө.