Мэдээ, мэдээлэл

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2024” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэх өдөр буюу “Хуульчийн Про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар 6 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.


Монголын Хуульчдын Холбоо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, хуульчдыг эгнээдээ нэгтгэсэн, заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, хараат бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм.


Хуульчид нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа болон төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэх чиг үүргийн хүрээнд Дундговь аймагт “Хуульчийн Про боно өдөр-2024” өдөрлөгийн хүрээнд Засаг даргын Тамгын газрын “Говь” танхимд өнөөдөр 10-15 цагийн хооронд зохион байгууллаа.


Өдөрлөгт Хуульчдын холбооны гишүүн хуульч, шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгч болон Дундговь аймгийн Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Нотариатчдын танхим, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн Туслалцааны төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын газар, Татварын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Архивын тасаг зэрэг нийт 16 байгууллага оролцож, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж, иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авав. Өдөрлөгийн үеэр нийт 210 гаруй иргэн үйлчлүүлж, зөвлөгөө, мэдээлэл авсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа