Мэдээ, мэдээлэл

“ТОРГОНЫ ЗАМ” ОЛОН УЛСЫН РАЛЛИ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам” олон улсын авто ралли 2024 оны долоодугаар сарын 5–аас 15-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус арга хэмжээг зохион байгуулах Оросын талын төлөөлөл 2024 оны оны тавдугаар сарын 2-нд Дундговь аймагт ирж, холбогдох албаны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.


Уулзалтад Торгоны зам авто ралли зохион байгуулах Оросын талын төлөөлөл болон Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгч Түмэнжаргал нарыг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр болон Онцгой байдлын газрын дарга Ц.Төрбилэг, Цагдаагийн газрын дарга Б.Мөнхбат, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Гантулга, мэргэжилтэн Б.Батхүү, Их газрын чулуу байгалийн цогцолбор газрын дарга Р.Баттүвшин, Дундговь аймгийн нисэх буудлын аэродромын техникч Ж.Мөнхтөр, Замын цагдаагийн тасгийн дарга Ө.Лхагвабаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын ХБТХОХ-ийн мэргэжилтэн М.Ганчимэг, холбогдох албаны төлөөлөл хүлээн авч уулзан хамтран ажиллах ажлын хэсэг, төлөвлөгөөний талаар санал солилцов.




Энэхүү олон улсын авто раллиг зохион байгуулагч II орлогч дарга Виктор Соклов уулзалтын үеэр мэдээлэл өгч, тус уралдааныг нь 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд 40 гаруй орны тамирчид, 350 гаруй техник хэрэгсэл, 1000 гаруй төлөөлөл оролцдог томоохон уралдаан хэмээн онцолсон юм.


Энэ жилийн уралдаан баруун Монголын нутгаар дамжин долоодугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгаас уралдаан эхэлж, Сайнцагаан суманд бариа хийн, 15-ны өдөр Сайнцагаан сумаас уралдаан эхэлж Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын нутгаар уралдан, Төв аймгийн Зуунмод суманд бариа хийж, уралдаан өндөрлөхөөр төлөвлөж байна. Тус аймагт уралдааны баг тамирчид болох 100 гаруй авто техник, 300 гаруй хүн, 4 нисдэг тэрэг ирэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд орон нутгаас тамирчид буудаллах лагер стадион, аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах туслалцааг хүслээ.


Мөн аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Монгол улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын арга хэмжээг бүрэн дэмжиж байгаа бөгөөд орон нутгаас хэрэгцээт зүйлсээр туслахад бэлэн байгааг илэрхийлж, Дундговь аймаг нь мал аж ахуйд суурилсан аймаг учраас маршрутын дагуух хүн, мал амьтны аюулгүй байдалд онцгой анхаарч, бэлтгэл ажлыг сайтар хангаж, хамтран ажиллахыг санууллаа. Түүнчлэн хоёр талаас ажлын хэсэг байгуулж, нэг цонхоор харилцах, албан хаагчид, техник хэрэгсэл, ажиллах хүчний болон бусад зардлыг нарийн тусгаж харилцан тохиролцох шаардлагатайг хэлэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа