Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, ахлах референт Э.Мөнхгэрэл, мэргэжилтэн Ө.Сүрэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр ажиллав.


Энэ үеэр Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт 2021 онд зохион байгуулсан хяналт шалгалтаар өгсөн зөвлөмж, тогтоолын дагуу томилгооны зөрчил арилгасан байдал, төрийн байгууллага нь батлагдсан бүтэц орон тооны дагуу ажиллаж байгаа эсэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тооны нөхөн бүрдүүлэлт, төрийн албан хаагчдын томилгооны зөрчил зэргийг байгууллагын дарга нараас батлан гаргасан шийдвэр, төрийн албан хаагчдын хувийн хэрэг зэрэгтэй тулган баталгаажуулж хяналт шалгалт хийлээ.



Мөн Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсгээс төрийн албан хаагчдад 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулан, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрхэн дагаж мөрдөх, Ёс зүйн дэд хороодын ажиллах журам, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, анхаарах асуудлууд зэрэг сэдвээр сургалт, уулзалтыг зохион байгуулж, цаашид төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас харилцаа хандлага, ёс зүй, төрийн бүтээмжийг нэмэгдүүлж ажиллах талаар онцгойлон анхаарууллаа.



Хяналт шалгалтад 21 байгууллагын 290 төрийн албан хаагч, уулзалт арга хэмжээнд 350 гаруй албан хаагчид оролцсон байна.


Уулзалтын үеэр Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат аймгийн хэмжээнд сул чөлөөтэй байгаа 143 орон тоог нөхөн, хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, шинэ залуу боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад байгууллагын удирдлагууд манлайлж ёс зүй, сахилга батыг сахин, багийн ажиллагааг бий болгон, үлгэр жишээ ажиллахыг уриалсан юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа