Төвийн бүсийн “Мэргэжлийн тасралтгүй хөгжил-2024” сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд зохион байгуулж, ММНБИ-ийн Архангай, Баянхонгор, Дундговь, Төв, Өмнөговь салбарын 100 гаруй мэргэшсэн нягтлан бодогч-гишүүд оролцлоо.
Сургалт, зөвлөгөөнийг Төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлтийн хүрээнд үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын хууль тогтоомж ба системийн шинэчлэлтийн асуудлууд, Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн үүрэг хариуцлага, Санхүүгийн зах зээл технологийн хөгжил, Хувь хүний хөгжлийн сэдвүүдээр мэдээлэл хүргэх, мэргэшсэн нягтлан бодогчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, гишүүд хоорондын харилцаа холбоог өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.
Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнд хамтран ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгалын Ерөнхий газар болон сургагч багш нар, “Мэргэжлийн тасралтгүй хөгжил-2024” сургалт, зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан Р.Мөнхтогтох даргатай ММНБИ-ийн Дундговь салбар, дэмжин ажилласан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар мөн сургалт зөвлөгөөндөө хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон Архангай, Баянхонгор, Дундговь, Төв, Өмнөговь салбарын удирдлага, нийт гишүүддээ талархал илэрхийлж, амжилт хүсье.+6