Мэдээ, мэдээлэл

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, СУРГАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Залуучуудын хөгжил оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, санал санаачилгыг дэмжих зорилгоор Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.


Тус сургалтад Сумдын болон төрийн байгууллагын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийн 115 гишүүд хамрагдаж, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, санал солилцов.



Сургалтаар “Бүсчлэл ба бидний боломж”, “Монголын залуучуудын өнөөгийн нөхцөл байдал ба Төрөөс залуучуудыг дэмжих бодлого, үйл ажиллагаа”, “Залуучуудын хөгжлийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”, “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний танилцуулга”, “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дүрэм”, “Цэгцлэгч Mоод”-ийн талаарх илтгэлийг тус тус танилцуулж, Залуучуудын хувь хүний хөгжил, Залуучуудын боловсрол, Залуучуудын эрүүл мэнд, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Залуучуудын аюулгүй амьдрах хөгжих орчин гэсэн 5 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, санал санаачилгыг хэлэлцсэн юм.




Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үе, залуучуудын асуудлыг бодитой харж, үе шаттайгаар шийдвэрлэх, цаашлаад салбар бүрд ажиллаж байгаа залуучуудын нийгмийн идэвх оролцоо, тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэх, гарц гаргалгааг хамтран гаргасан ач холбогдолтой сургалт, уулзалт боллоо. Сургалтын үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл, Монголын скаутын холбооны хамт олонд талархал илэрхийлье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа