Мэдээ, мэдээлэл

ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН ИРЦ ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 66,2%-ТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Орон нутгийн 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтад Дундговь аймгийн 30,434 сонгогч санал өгөхөөс 68 хэсгийн хороон дээр 19,505 сонгогч буюу нийт сонгогчдын 66,2% нь саналаа өглөө.


Сумаар нь авч үзвэл Баянжаргалан сум хамгийн идэвхтэй буюу нийт сонгогчдын 80,5% нь саналаа өгсөн бол хамгийн бага ирцтэй буюу Сайнцагаан сумын сонгогчдын 61,6% нь санал хураалтад оролцсон байна.


Насны хувьд 65-69 насны сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 82,3%, 20-24 насны сонгогчдын ирц хамгийн бага буюу 38,7%-тай байна.


Нийт 68 хэсгийн хорооны 50%-д нь хяналтын тооллого хийснээр сонгуулийн дүн мэдээ эцэслэн гарах аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа